Монголын дөрвөн тамирчин чансааны топ тавд багтжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдынхоо чансааг шинэчлэн өчигдөр зарлалаа.

Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин жингийнхээ шилдэг 20 тамирчны тоонд багтсан байна. Эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн 3519 оноогоор гуравдугаарт жагссан бөгөөд түүнээс өөр шилдэг аравт багтсан бөх Монголоос байхгүй. Тэгвэл Казахстаны Астана хотод болсон “Их дуулга”-д түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат 13 байр хүртэл дэвшсэн байна.

Харин эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хоёрдугаар байраа хадгалсан бол олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч дөрөв рүү ахилаа. Түүнчлэн 48 кг-д Ж.Анударь тавдугаар байрт дэвшжээ. Монголын жүдочдын чансааг танилцуулъя.

Эрэгтэй:

60 кг: Б.Сүхбат 13, Э.Ариуболд 23, К.Ёолк 34, Т.Түмэнжаргал 48

66 кг: Ё.Басхүү 21, Б.Эрхэмбаяр 36, Ө.Жанцандорж 58

73 кг: Л.Анхзаяа 13, О.Уранбаяр 15, Э.Батзаяа 56

81 кг: О.Шинэбаяр 62

-100 кг: Б.Хүдэрчулуун 67

+100 кг: Б.Гончигсүрэн 3, О.Цэцэнцэнгэл 34, Ө.Пэрэнлэйжамц 74

Эмэгтэй:

48 кг: Ж.Анударь 5, Г.Наранцэцэг 12, Б.Баасанхүү 43, А.Мишээл 60

52 кг: М.Нандин-Эрдэнэ 10, Л.Сосорбарам 39, Б.Уранзаяа 42, Ц.Гал-Од 82

57 кг: Т.Ариунзаяа 11, Л.Сосорбарам 51, М.Цэндбазар 80, Э.Номинтуяа 93

63 кг: Л.Энхрийлэн 2, Б.Ганхайч 4, Х.Маралмаа 86

70 кг: Д.Есүй 51, Б.Ням-Эрдэнэ 65, С.Лхагвадулам 80

-78 кг: О.Хүслэн 83

+78 кг: А.Адъяасүрэн 17, Д.Номинзул 26,

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Өрхийн эмч нар төрийн давхардсан үүрэг, тайлангаас чөлөөлөхийг хүсэв

​Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Өрхийн эмчийг чөлөөлье” …