“Солонгосын үндэсний төмөр зам”-ын /knr/ удирдлагуудтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцлоо

Өнөөдөр /2024.05.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компанийн Глобал бизнес хариуцсан захирал Юүнь Хаг-Сеон, БНСУ-ын Зүүн хойд Азийн форумын Ерөнхийлөгч Ким Сан-Гюүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Энэ үеэр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны суурилуулалт, ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж санал солилцов.

 Ташрамд дурдахад “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системд Олон улсын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны стандартын SIL4 түвшиний шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.

MTZ.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …