Хамтарсан хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнийг угтан авлаа

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг хамтарсан хээрийн сургуулийн Хятад талын удирдагч хошууч генерал Ү Юн Жюн угтан авлаа.

Угтан авах арга хэмжээнд хамтарсан сургуулийн удирдагч нар үг хэлсэн бөгөөд Хятад талын сургуулийн удирдагч хошууч генерал  Ү Юн Жюн “Бид бүхэн бие хол ч сэтгэл ойр, нөхөрсөг хөршүүд билээ.  Уламжлалт хамтарсан хээрийн сургууль харилцан хүндэтгэл, итгэлцэл, хамтын ажиллагааны тод жишээ болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр хамтарсан сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр “Хүндэтгэл дүүрэн хүлээн авч байгаа найрсаг хөрш Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хоёр орны цэргийн алба хаагчид мөр зэрэгцэн хамтарсан хээрийн сургуульд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, найрсаг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хамтарсан сургуулийн нээлтийн арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын …