Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ

Өнөөдөр /2026.06.03/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус, нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд “Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль”, “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хууль”-ийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан тэмдэглээд Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудад  хүлээгдэж буй дарааллыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутаг болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө

Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар …