Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нар нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуульд Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сан байгуулж, төсвийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, тайланг төвлөрүүлэн, нээлттэй, ил тод ажиллуулах зохицуулалт тусгагджээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулиудад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахгүй оролцохоор заасан байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр судалгааны ажлын үр дүн, хэрэглээ дээшилж, эдийн засгийн эргэлтэд орохын зэрэгцээ тухайн ажлыг давхардуулан хийж, үргүй зардал гаргахгүй болно. Мөн төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын үйл ажиллагаа өргөжиж, судалгааны ажлыг чанар, үр дүн сайжирна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл