Оюутолгойн санхүүжилтийг ирэх 3-р сарыг дуустал хойшлуулахыг хүсчээ

oyu-tolgoi1-320x161Манай улсад болж буй “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус төслийн ирэх 2014 оны үйл ажиллагааны төсвийг батласан тухай “Turquoise Hill” /“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг/ компани мэдээлжээ.

Ирэх онд төслийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүний 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах юм байна. Мөн 2014 онд төслийн хүрээнд 150-175 мянган тонн зэс, 700-750 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Дашрамд дурьдахад, “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах 5.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгохоор болсон олон улсын нэр хүнд бүхий 15 банкаас зээл олгох хугацаагаа ирэх 3-р сарын 31-ийг хүртэл хойшлуулах хүсэлт гаргажээ. Учир нь тус компани энэхүү санхүүжилтийг авахын тулд Монголын Засгийн газрын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай ч одоог хүртэл тохиролцож чадаагүй байгаа юм.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …