2013 онд төрийн 24 албан хаагч АТГ-т сэжигтнээр татагдан шалгагджээ

7fd4e0b8da91cf8fd05b4f2889afa7df9e62612dАТГ-аас төрийн бай­гуул­лагуудын 2013 онд авли­гын эсрэг авч хэрэг­­­жүүл­сэн үйл ажил­лагааны үнэлгээний дүнг өчигдөр олон нийтэд танил­­цууллаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр АТГ-ын захиалгаар “MDS” болон “Онч шийдэл” ТББ-ын судлаачид нийслэл төдий­гүй хөдөө орон нутгийн яам, агентлагууд, төрийн өмчит аж ахуйн нэгж, ком­паниудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ма­най улсад 4653 төрийн албан хаагч байгаагаас 200 албан хаагч тутмын нэг нь яллагдагчаар татагджээ.

Харин авлигатай тэм­цэх төлөвлөгөө, хөрөнгө гар­гаж хэрэгжүүлэх санал асуулгаар Төрийн албаны зөвлөл, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий га­зар, Монгол банк, Гадаад харил­­­­­­­цааны яам, Оюуны өмчийн газрууд хамгийн муу гэсэн үнэлгээг авсан аж. Түүнчлэн зөвхөн энэ оны байдлаар АТГ-ын Мөр­­дөн байцаах газарт 17 хэргээр төрийн 24 албан хаагч хэрэгтнээр татагдан шал­­гагдсан байна.

Тод­руул­бал ИНЕГ-аас тав, Татварын Ерөнхий газар болон Ашигт малт­малын газраас тус бүр гур­ван төрийн албан хаагч шал­­­гаг­­даж байгаа аж.

Мөн АТГ-аас хөдөө орон нутгийн байгууллагуудын авилгын эсрэг хэрэг­жүүлж байгаа үйл ажил­­ла­­­гаанд үнэлэлт өгөх су­­­дал­­­­­гааг “Онч шийдэл” ТББ-ын шинжээчид хийж гүй­­­цэтгэсэн байна. Дүгнэл­­­тээр авлигын эсрэг хам­­гийн сайн арга хэмжээ авсан аймгаар Орхон, Дунд­­говь, Хэнтий аймгийн За­­саг даргын Тамгын газар шал­­­гар­­чээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …