Гэрээг баталгаажуулах ёслолд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөлөгч Роберт Шоэлхаммер, Япон улсаас манай улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фүкасава нар оролцож, гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламжаар олгож буй санхүүжилт манай улсын эрүүл мэндийн даатгалын байгууллага болон хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх эдийн засгийн чадавхи, эрүүл мэндийн даатгалын сангийн болон тус сангийн ил тод байдал, зарцуулалт, менежментийг сайжруулахад зориулагдсанаар эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй иргэдийн асуудал шийдэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болох юм.