Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг нэмж дэлгэрүүлэн дахин шинээр хэвлүүлжээ

 Монгол хэлний үгсийн тайлбар, салаа утга зэргийг хамгийн дэлгэрэнгүй тайлбарласан эрдэмтэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг нэмж дэлгэрүүлэн шинээр хэвлүүлжээ. Анх 1966 онд олон нийтэд  хүрч басйан тус толь өдгөө нэн ховордож, иргэдийн дунд эрэлт хэрэгцээ нь эрс өсөн нэмэгдсэн тул хоёрдугаар хэвлэлийг ийнхүү 47 жилийн дараа гаргах болсон байна.
Шинэ хэвлэлд уг толийн толгой үгийн салаа утга, жишээ зэргийг дэлгэрүүлж монгол хэлний сүүлийн үеийн судалгааны үр дүнг зохих хэмжээгээр тусгаснаас гадна монгол хэлний уугуул үг, хэллэгийг монгол түүхэн сурвалж бичиг, аман зохиол, зохиолчдын бүтээл тэргүүтнээс сорлон авч нэмжээ. Мөн орчин цагийн толь зүйн шаардлагаар олон нийтийн монгол хэлний боловсролд хэрэг болно гэж үзсэн зарим үгийн бүтэц, гарал, уугуул болон шинэ утга зэргийг “хэл- тогтолцоо” гэдэг зарчмыг баримтлан нэмж тайлбарлахыг хичээж, монгол хэлний зүй хийгээд монголчуудын түүх, соёлд шууд болон дам холбогдох он тооллын хэрэглэгдэхүүн зэргийг хавсралтаар оруулсан байна. Үүнээс гадна тухайн үгийн ар ард нь монгол бичгийн хэлбэрийг оруулж олон улсад нийтлэг хэрэглэгддэг, эрдэм шинжилгээ болон практик ач холбогдолтой монгол бичгийн хэлний латин галигийг үг тус бүрт нэмэн дагалдуулжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …