2013 онд гялалзсан амжилт гарган тоглож буй Луис Суарэз Англи даяар хамгийн олон хөгжөөн дэмжигчдийн санал авснаар өнгөрсөн Даваа гарагт оны шилдэг тоглогчоор шалгарлаа.
Улаануудын 7 дугаарт тоглогч маань Хөлбөмбөг дэмжигчдийн холбооны хамгийн том шагнал болох “Оны шилдэг тоглогч” -ийн шагналыг Эмирэйтс стадионд болсон ёслолын үйл ажиллагаан дээр хүлээн авчээ.
2013/14 оны улирлын мэргэн буучдын жагсаалтыг 17 гоолтойгоор итгэл төгс тэргүүлж буй залуу маань 11-хэн тоглолтонд дээрх тооны гоолыг хийсний 2-г нь өнгөрөгч тойрогт Тоттэнхэмийн талбайд зочлохдоо оруулсан юм.
Шагналыг гардан авахдаа тэрээр: “Миний хувьд хөгжөөн дэмжигчдийн энэхүү нэр хүндтэй шагналыг хүлээж авсан нь нэр төрийн хэрэг” хэмээн өгүүлжээ.
“Энэ шагнал бол зөвхөн надад олгогдсон ч биш, мөн миний хамтран зүтгэгч багийн андуудад минь, дасгалжуулагчид болон арын албаны ажилчид, тэр ч байтугай Ливэрпүүл хөлбөмбөгийн клубтэй холбоотой хүн бүхэнд хамааралтай. Тэдэнгүйгээр би энэ шагналыг авч чадахгүй байсан”
“Өнгөрсөн 24 цаг миний хувьд гайхалтай өнгөрлөө. Тоттэнхэмийг талбайд нь буулган авсан гайхалтай ялалтын үеэр би багаа ахалж байсны дараа энэхүү гайхалтай шагналыг гардан авна гэдэг бол асар том нэр төрийн хэрэг юм”
“Намайг мэддэг хүн бүр миний хөлбөмбөгт хэр их хайртайг мэднэ. Би болон баг маань энэ оныг эрч хүчтэйгээр дуусгаж байгаадаа маш их баяртай байна. Мөн бид маш өндөр ажилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна”
“Английн хөлбөмбөгийг дэмжигчдийн итгэлийг олж 2013 оны шилдэг тамирчин хэмээх алдрыг тэднээс хүртсэндээ маш их баяртай байна”
Уругвайн шигшээ багийн довтлогч маань нэмж: “2014 онд ч миний болон Ливэрпүүл клубын хувьд гайхалтай жил байна гэж найдаж байна. Мөн удахгүй болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө Уругвайн шигшээ багтаа ч амжилт хүсч буйг минь өршөөнө байх хэмээн найдаж байна” хэмээн өгүүлжээ.
Нисдэг Чэстмир