“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д өнөөдрийн байдлаар гадаадын 194 төлөөлөгч оролцохоор бүртгүүлгээд байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Тус …