Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.19) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов. Япон Улс нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд Шадар сайд талархал илэрхийллээ.

Уулзалтаар гамшгаас хамгаалах технологи, инновацыг нэвтрүүлэх, шатахууны нөөцийн агуулах шинээр барих, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэхэд Япон Улсын туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Элчин сайд Игавахара Масарү хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай, урт хугацааны тогтвортой түншлэлийн зарчимд тулгуурлан цаашид улам өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр Евразийн эдийн засаг, тээвэр, логистикийн интеграцид идэвхтэй оролцох, Япон Улстай харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бэхжүүлэхэд анхааран ажиллахаа онцоллоо.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл …