1403 ширхэг гар утас хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

1312130001Гаалийн байгууллага төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор гаалийн газар, хороо боомтуудад тодорхой ажил зохион байгуулж байгаа билээ.

Дээрх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2013 оны 12 дугаар сарын 02 өдөр Монгол Улсын 5 иргэн Солонгос улсаас ирсэн 1403 ширхэг гар утсыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагч нар илрүүлэн саатуулж таслан зогсоолоо.

Дээрх хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 1403 гар утасны үнийн дүн нь урьдчилсан байдлаар 400 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …