Эрчим хүчний үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ

imagesМХЕГ-ын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/199, 01/200 тоот удирдамж, тус газрын 2013 оны хяналт шалгалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын “Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үн‎элгээний тухай”, “Автотээврийн тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Байгаль орчин хамгаалах тухай”,“Агаарын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох стандартуудын мөрдөлт,техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл хангуулах болон осол аваариас урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажил, тэдгээрийн үр дүн, урьд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, эрсдэлийн түвшинг тогтоохоор Шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус байгууллагын удирдах болон инженер техникийн ажилтнуудыг байлцуулан хийж гүйцэтгэлээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК: Шалгалтад тус компаний түлш дамжуулах цех, дунд даралтын станцын зуух, турбин цех, өндөр даралтын станцын зуух, турбин цех, засвар механикийн цех /металл судлал гагнуурын лаборатори, хүчилтөрөгчийн станц/, хими цех, цахилгаан цех, дулааны хянах хэмжүүр автоматикийн цех, мазутын аж ахуй, шатахуун түгээх станц, багерийн аж ахуй үнсэн сан, уурын хэсэг, авто аж ахуй, 50 мВт-ын өргөтгөлийн барилга байгууламж, 21 тээврийн хэрэгсэл, 12 өргөх байгууламж, уур хэрэглэгч 8 аж ахуйн нэгж байгууллага, станцын уурын шугамын хамгаалалтын зурваст байрлах 2 аж ахуйн нэгж байгууллага зэрэг нийт 62 объект, 57 инженер техникийн ажилтнуудыг хамруулан шалгалаа. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК: Шалгалтад “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ний дулааны үйлчилгээний I, II салбар, ашиглалт, шуурхай удирдлага горим тохируулга, цахилгаан эргэх механизм, хэмжүүр, техник хяналтын алба, дулаан, даралтын хэмжих хэрэгслийн лаборатори, насосны 8 станц, насос станцын 6/0.4 кВ-ын хуваарилах байгууламжууд, дэд станц, ус, дулаан дамжуулах 5 төв, дулааны эрчим хүч хэрэглэгч 10 орчим аж ахуйн нэгж байгууллага, дулаан хангамжийн хүндрэлтэй байгаа 10 гаруй объект, цэг, 22 тээврийн хэрэгсэл, нийт 50 объект, 70 гаруй инженер техникийн ажилтнуудыг хамруулан шалгав. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК: Хяналт шалгалтад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Өндөр хүчдэл түгээх төв, Зуунмод түгээх төв, Налайх түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн  нийт 38 обьект, 23 тээврийн хэрэгсэл, 500 гаруй хэмжих хэрэгсэл, 89 инженер, техникийн ажилтнууд хамрагдан шалгагдлаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил  Эрчим хүчний хяналтын чиглэлээр:

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК: Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалан өвлийн их ачааллын үед тус станцын турбингенератор, дулааны сүлжээний халаагч зэрэг тоноглол, тоног төхөөрөмж бүрэн ачааллаар бэлтгэл нөөцгүйгээр ажиллаж, эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа, Дунд даралтын станцын хурц уур, тэжээлийн усны шугам, коллектор, өндөр даралтын станцын тэжээлийн усны шугам, коллектор, зуух №2, 5, 8, турбингенератор №1, 3-ын уурын шугамын ашиглалтын хугацаа дуусч 200-300 мянган цаг ажиллаж насжилт ихтэй болсон, Зарим даралтат савыг /ПВД№4, 5/ үйлдвэрээс заасан сорилтын даралтаас өндөр даралтаар усан сорилт хийж, Тэжээлийн усны шугам, коллекторт усан шахалт хийхгүй байгаа, 7-р зуухны их засварын хүрээнд шинээр солигдсон шугам хоолойд гэмтэл, согог илэрсэн, Зуухнуудын үндсэн даацын хийц буюу каркасын металлд үзлэг шалгалт хийгдэхгүй байгаа, Зуух, шугам хоолойд шилжилтийг хянах реперүүд бүрэн суурилагдаагүй, шилжилт хөдөлгөөнийг реперээр хянадаггүй, Дунд даралтын станцын зуухнуудын тогоо, уурын шугамд суурилагдсан пүршт хамгаалах хавхлагуудыг туршиж, тохируулдаггүй, Зуухнуудын хэсэгт байнгын болон аваарийн гэрэлтүүлэг бүрэн тавигдаагүй, хангалтгүй, Кабелийн чиглэл тодорхойлох аппарат, хэмжих багаж туршилт хэмжилийн зөөврийн багаж хэрэгслэлүүдээр хангагдсан лабораториор хангагдаагүй; Тэжээлийн усны насос станцын 6 кВ-ын ЦДАШ шинээр баригдах авто замын өргөтгөлийн трасст орж эрчим хүний хамгаалалтын зурвас зөрчигдөж байгаа; РУСН-0.4 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн дотор агаарын хэм тогтоогдсон хэмжээнээс хэвэрхий халуун байгаа; Хаалттай хуваарилах байгууламжийн кабель сувгийн таг, битүүмжлэл ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа зөрчлүүд илэрчээ.

50мВт-ын өргөтгөлийн ажилд: 50 мВт-ын өргөтгөлийн ажлын хүрээнд хийгдэж байгаа 50 мВт-ын турбин, конденсатор, хөргөлтийн градирн, насос станц, сүлжээний халаагч, уур, усны шугам хоолойг Улсын экспертизээр хянагдаж батлагдаагүй зураг төслөөр, барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа. Дээрх төслийн гүйцэтгэгч “Hunan Industrial Equipment Instalation”Co., Ltd нь тэжээлийн усны шугам хоолойд ф219х6 мм-ийн хуйларсан /спираль/ оёдолтой ган хоолойнууд хэрэглэхээр оруулж ирсэн байгаа, ф 529х9 мм, ф219х6 мм голчтой сүлжээний ус халаагуурын уурын шугам болон конденсатын шугам хоолойн зарим хэсэгт үйлдвэрийн гагнуурын оёдолд дутуу гагналт, нүх сүв илэрч, зарим хэсэгт хоолойг матахдаа технологийн алдаанаас үүдэн гэмтэл согог үүссэн, мөн ф530х530х530мм-ийн хэмжээтэй 2 ширхэг тройникийг гар аргаар хийсэн зөрчил илэрлээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК:  Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон байхад 2013 онд Эрчим хүчний яам болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас нийт 252 барилга объектод 184,7 Гкал/ц дулааны эрчим хүчийг хангахаар техникийн нөхцөл олгож, одоогийн байдлаар Улаанбаатар хот дулааны эрчим хүчний дутагдалд орж, дулаан хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдсэн, Дулааны үр ашгийн төслийн хүрээнд суурилагдсан зарим халаалтын цогц төхөөрөмжүүд одоог хүртэл ажиллагаанд ороогүй, тоноглол, тоног төхөөрөмж тоногдож, бүрэн бүтэн байдал алдагдсан, Компаний өөрийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, угсралтын ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөл хийлгэдэггүй, Шугам сүлжээнд засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэхдээ металл болон гагнуурын чанарт мэргэжлийн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргуулдаггүй, угсралтын ажилд БНХАУ-ын J422 маркийн электрод хэрэглэж байгаа, Засварын хугацаанд дулааны 13 төв шугамын угаалга, цэвэрлэгээг хийдэггүй, Улаанбаатар хотын хөрсний устай хэсгүүд болон барилгажилттай холбоотойгоор заримт хэсэгт хөрсний түвшин болон чиглэл өөрчлөгдөж дулааны шугамын сувагт нэвтрэн шугам хоолой, дулаалгад эвдрэл гэмтэл үүсгэж байгаа, “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас”-т газар олгож, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барьж, үйл ажиллагаа эрхэлдэг зэргээс дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ, шинэчлэл, өргөтгөл хийх боломжгүй болгодог, Насос станцуудын 6 кВ-ын хуваарилах байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь хуучирч ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангахгүй болсон, насжилт өндөр байгаа; Насос станц-1-ын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн доогуур дулааны шугам хоолой барьж ашиглаж байгаа; Насос, станц, Ус дулаан дамжуулах төв зэрэг онцгой обьектуудад аваарийн нөөц цахилгаан үүсгүүргүй байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК: Нийслэлийн 6 дүүрэгт 2013 оны эхний хагас жилийн байдлаар 6 кВ-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын зөрчил 3400 илэрч, болзошгүй эрсдлийг үүсгэж байгаа; “Олимп” дэд өртөөний 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыгКамдер ХХК-ийн “Энканто таун” орон сууцны цогцолбор хорооллын баруун талын байрны хажуугаар өнгөрөх Төрийн тусгай хамгаалалтын газар, Их тэнгэр цогцолборын бохир усны шугам дээр барьсан; Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлалтай 6/0,4 кВ-ын Гермес хороолол ХТП-2148 дугаартай хуваарилах байгууламжийн дотор гэрэлтүүлэггүй, цахилгаантоноглол, утас, кабелиуд ил задгай, стандартын бус зэс утсаар гал хамгаалагчийг цэнэглэсэн, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй, аваари саатал гарах нөхцлийг бүрдүүлж байгаа;

Хэмжилзүйн хяналтын чиглэлээр:   “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК: Үйлдвэрийн уурын хэрэглэгч 87 аж ахуйн нэгж, байгууллагын 25 үйлдвэрийг тоолууржуулаагүй, 25 үйлдвэрийг Улсын бүртгэлээс хассан даралтын датчикийг сольж тавиагүй уурын хэрэглээг задгайгаар тооцож байгаа; “Макадал” ХХК, “Самвондрийм вок” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний тоолуурын баталгаажуулалтын хугацаа дууссан байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК: Даралтын итгэмжлэгдсэн лабораторийн эрх бүхий шалгалт тохируулгын ажилтныг өөр ажил шилжүүлэн ажиллуулсан. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК:  Гүйдлийн трансформаторт шалгалт тохируулга хийдэг АИТ загварын компаратор, И512 загварын эталон трансформаторыг шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамруулаагүй;

Газрын тос, хийн хяналтын чиглэлээр:    “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК: Дунд даралтын мазут, тос хадгалах агуулах, ШТС-ын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан тухай  улсын комиссын акт протокол байхгүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, ШТС-ын мэргэжлийн эрх бүхий байгууллагаар боловсруулагдаж, батлагдаж зөвшөөрөлцсөн зураг төсөлгүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, ШТС-ын барилга байгууламжуудад онцгой байдлын байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савыг улсын бүртгэлд хамруулж, паспортжуулаагүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савуудад мэргэжлийн эрх бүхий байгууллагаар металл хийцийн ашиглалтын нөөц тодорхойлуулаагүй; Дунд даралтын мазут хадгалах сав амьсгалах клапан, хэмжих люк, болон галын тоноглолууд зэрэг бүрэн тоноглогдоогүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савуудыг гоожилт, шүүрэлт, нэвчилт мэдрэх хэрэгслээр тоноглоогүй; Өндөр даралтын мазут хадгалах агуулахын бүтээгдэхүүн хадгалах савны дээд түвшинд түвшин мэдрэгч, мэдээлэгчгүй бол зурагт заасан ажлын түвшингээс халихаас сэргийлэн ослын сав руу юүлэх шугам хоолой, хэрэгсэлгүй; Газрын тосны бүтээгдэхүүний эзэлхүүнийг тогтоох зориулалттай эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан онооллын хүснэгт байхгүй; Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах байгууламжуудын аянга зайлуулагч, тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хэмжүүлээгүй; Гал унтраах хөөсөн болон хөргөлтийн системгүй, гар ажиллагаатай мэдээлэгч бүхий галын цахилгаан дохиоллоор тоноглогдоогүй; Хадгалах савнаас хөрс, газар доорхи усанд бүтээгдэхүүн нэвчиж алдагдаж байгааг хянах хяналтын цооног байхгүй; Дунд даралтын мазут хадгалах агуулах, ШТС-ын технологийн байгууламжуудын зай хэмжээ холбогдох норм, стандартын шаардлага хангахгүй; ШТС-ын буулгах болон түгээх талбайд асгарсан шатахуун газрын хөрсөнд үл нэвчих хийцлэл бүхий асгарсан бүтээгдэхүүнийг цуглуулах аваарийн сав төлөвлөж ашиглаагүй; ШТС-ын далд савны шатахууны алдагдлыг хянах зориулалтын хяналтын хоолой байхгүй; ШТС-ын галын аюулгүйн зайд 35кВ-ын цахилгаан дамжуулах  шугам ашиглагдаж байгаа, нүүрсний овоолго байрлаж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …