ГССҮТ-ын удирдлагын багийнхан нэр бүхий эмч нарыг иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа

946034_664079493610063_916708351_nГэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тэргүүтэй тус эмнэлгийн удирдлагын баг өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тэргүүтэй удирдлагын багийнхан “Ц.Энхбаярыг даргын суудлааснь огцруулсан үйл ажиллагааг цөөн хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай үйл ажиллагаа” гэж үзэж буйгаа дахин илэрхийлэв.

Учир нь Н.Бүргэд тэргүүтэй долоон эмчийг Ц.Энхбаяр дарга байх хугацаандаа өөрсдийнх хүсэлтэд үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байтал хууль бусаар дур мэдэн ажлаас нь халсан мэтээр аашилж, ажилчид бусад эмч, ажиллагсдаа дарамталж, турхирч, ажил хаялт зарлуулан өвчтөн ард тргэдийг хохироосон гэв. Тиймээс эмнэлгийн удирдлагын баг Ц.Бүргэд тэргүүтэй нэр бүхий эмч нар эмчийн ёс зүйгээ зөрчиж, улс төрийн захиалгатай, хэсэг бүлэг хүн, эсвэл хэн нэгний эрх ашигт үйлчилсэн үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн нэр хүндийг сэвтээхүйц үйл ажиллагааг санаатайгаар явуулсныхаа төлөө Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …