Дээд шүүх МИАТ-ын экс удирдлагуудын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноо тайлбарлав

“Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу shuukh.mn сайтадаливаа шүүх хурлын тов, шүүхээс гаргасан тогтоол зэргийг ил тодоор мэдээллэж байгаа билээ. Тэгвэл шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах эл мэдээллийн дагуу тус сайтад МИАТ-ийн экс удирдлагуудын их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг яагаад бүхэлд нь хэрэгсэхгүй болсон тухай тогтоолыг оруулжээ.

indexТодруулбал, “МИАТ-ийн удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн 166.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүх энэ зүйлийн дагуу ял оногдуулсан. Гэтэл “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна. Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон.

Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүх үзсэн нь тогтоолд тусчээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …