Газрын тосны салбар шатахууны хангамж, үнэ бүрдэлтийн асуудлыг хариуцдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар 2013 оны эхний 11 сарын байдлар улсын төсөвт 154,6 тэрбум төгрөг бүрдүүлээд байгаа аж. Тус газар энэ жил улсын төсөвт 164 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд оны эцэс гэхэд биелэгдэх боломжтой гэж үзэж байна.
Газрын тосны газар энэ жил шатахууны үнийг тогтоохдоо импортлогч орны нэрлэсэн үнээс шууд хамаардаг байсныг болиулж олон улсын зах зээл дэх үнэд тулгуурладаг болгосон юм. Энэ нь үнийн шуурганд өртөх эрсдлээс тодорхой хэмжээгээр зайлсхийх боломж олгосон байна. Ирэх 2014 онд газрын тосны газар улсын төсөвт 218,1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр тооцоолжээ.