Маргааш үндэсний бөхийн залуучуудын УАШТ эхэлнэ

images2013 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан маргааш Дархан-Уул аймагт эхлэх гэж байна. Тэмцээнд 19, 20 насны шилдэг бөхчүүд өрсөлдөх юм.

Тодруулбал, жүдо барилдааны залуучуудын Азийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, сонирхогчдын сумогийн өсвөрийн дэлхийн аварга, самбогийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Серик, чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Номиндалай, мөн сонирхогчдын сумогийн дэлхийн аварга, самбогийн Азийн аварга Д.Аззаяа, Самбо жүдо барилдааны өсвөр, залуучуудын улсын аваргын хошой алттай Л.Отгонбаатар, чөлөөт барилдааны залуучуудын улсын аварга Б.Даваа-Очир, улсын аваргын мөнгөн медальт М.Бэлгүүтэй, Э.Эрдэнэбаяр гээд их спортын дэвжээнд өөрийн нэрийг гаргасан сайчууд үндэснийхээ спортоор хүч үзэх ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …