Спортын сэтгүүлчид “Оны шилдэг тамирчид”-ыг зарлалаа

1136b5fd2daa2b3bbigМонголын спортын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгын талаар мэдээлэл өглөө.

Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг эл уламжлалыг Монголд 1990-ээд оны дундаас эхлүүлсэн бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ 2001 оноос оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмыг хамтран зохион байгуулж, энэ үеэр спортын сэтгүүлчдийн саналаар тодорсон шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг нэрлэж, алдаршуулах болсон юм.

МССХ спортын шилдгүүдийг шалгаруулахдаа энэ жил анх удаа спорт холбоодын саналыг хүлээж авсан ба МССХ-ны Ажлын хэсэг, спорт холбоодын саналыг нэгтгэн боловсруулснаар 2013 оны спортын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагчийн шалгаруулалтад 27 тамирчин, 4 баг, 10 дасгалжуулагчийг нэр дэвшүүлсэн юм.

Ингээд шидгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлсэн байна. Өмнө нь энэхүү саналаар тодорсон тамирчдыг тухайн жилийн “Бөртэ чоно” наадам дээр зарлан, тодруулдаг байсан бол энэ удаа МССХ шилдэг 7 тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрсийг урьдчилан зарлаж, шилдгийн шилдэг гурван тамирчин, “Бөртэ чоно”-ын эзэн дасгалжуулагчийн нэрсийг нууц хэвээр үлдээлээ. Оны шилдгийн шилдэг болох өрсөлдөөний ялагчид арванхоёрдугаар сарын 23-нд болох МҮОХ-ны оны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр олон нийтэд ил болох юм.

Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан шилдэг ТАМИРЧИД:
/Нийт 27 тамирчин нэр дэвшсэн/

10. Готовдоржийн ӨСӨХБАЯР /Уулын спорт/

  • Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд хөл тавьсан анхны монгол хүн.

9. Гунаажавын ЭРХЭМБАЯР /Үндэсний бөх/

  • Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн.

8. Эрдэнэчимэгийн СУМЪЯА /Чөлөөт бөх/

  • Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт.

7. Бат-Очирын СЭР-ОД /Хөнгөн атлетик/

  • Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт.

6. Очирбатын НАСАНБУРМАА /Чөлөөт бөх/

  • ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга.

5. Ганзоригийн МАНДАХНАРАН Чөлөөт бөх/

  • ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт.

4. Дашдаваагийн АМАРТҮВШИН /Жүдо бөх/

  • ДАШТ-ий мөнгөн медальт.

3……………………
2……………………
1……………………

/Оны шилдгүүдийг тэргүүлсэн эхний гурван тамирчны нэр болон “Бөртэ чоно” шагналын эзэн тамирчныг арванхоёрдугаар сарын 23-нд болох МҮОХ-ны оны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол дээр тодруулна/.
Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан шилдэг БАГ: /Нийт 4 баг нэр дэвшсэн/

Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг.

Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ: /Нийт 10 дасгалжуулагч нэр дэвшсэн/

Буяндэлгэрийн Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч)

Зэвэгийн Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч)

Шархүүгийн Цэвэлмаа (Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш)

/Эдгээр дасгалжуулагчдаас хэн нь шилдгийн шилдгээр тодорч, “Бөртэ чоно” шагналын эзэн болохыг арванхоёрдугаар сарын 23-нд болох МҮОХ-ны оны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр зарлана./

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …