“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд Цанхийн зүүн болон баруун хэсгээс нийтдээ 5 сая тонн нүүрс олборлож, экспортлох зорилт дэвшүүлсэн. Одоогоор үүний 2.5 сая тонныг олборлож, экспортлоод байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн хэлж буйгаар тус компани үлдэж буй хугацаанд 2.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүнийг боломжтой гэж тус компанийнхан үзэж байгаа ажээ.
Цанхийн зүүн хэсгээс гаргаж буй нүүрс 100 хувь “Чалко” компанийн өрөнд явж буй бол баруун хэсгээс экспортолж буй нүүрснээс тус компани тодорхой хэмжээний ашиг олж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд цанхийн баруун хэсгээс тус компани 100 орчим сая ам.долларын борлуулалт хийжээ.