-Та талийгаачийг хэзээнээс яаж таньдаг байсан юм бэ. Монголоос хамт Малайз явсан гэдэг үнэн үү?
-Монголоос хамт явсан гэдэг худлаа. Малайзад очсон байхад нь миний ихэр, бас нэг найз эмэгтэй байраа хамтарч түрээсэлье гээд хамт амьдарсан. Малайздаа үнэтэйд тооцогдох, сарын нэг сая гаруй төгрөгийн түрээс төлдөг байсан. Талийгаач амьдрах газаргүй гээд явж байхад нь тааралдаж, түрээсийн мөнгөө хувааж төлөхөөр болсон юм билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас хамт амьдарч эхэлсэн гэсэн. Одоогоос найман сар орчмын өмнө гэсэн үг. Талийгаачийг ингэж л танина. Байранд цуг амьдрахаас өмнө буюу жил гаруйн өмнө анх уулзаж байсан. Тэр үед Монголоос ирээд удаагүй, нэг охинтой хамт ирсэн гэж ярьж байсан санагдаж байна. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад сүүлд тааралдсан. Манай хоёртой /ихэр, түүний найз эмэгтэй/ хамт амьдарч байхдаа хар тамхи нууцаар хэрэглэж, сүүлдээ энэ нь ил болсон гэсэн. Талийгаач өөрөө Монголд байхдаа хүртэл хар тамхи хэрэглэдэг байсан гэж ярьсан байна лээ. Хар тамхи хэрэглэж байгааг нь мэдээд “Битгий хэрэглэ” гэхээр “Турах гэж байгаа юм. Түүнээс донтоогүй” гэдэг байсан. Намайг хааяа тэднийд очиход талийгаач нэг л сонин гөлрөөд, гэнэт хачин хачин үйлдэл гаргадаг байсан. Сүүлдээ тэндхийн хар тамхи авдаг залуустай нийлж түрээсэлж байсан байрандаа тамхиа хэрэглэсэн гэсэн. Тэгээд л манай хоёр “Хамт амьдарч чадахгүй” гэсэн юм билээ. Тэрнээс хойш талийгаач хувцас хунараа аваад явсан гэсэн. Хоёр сар орчим л хамт амьдарсан байх. Явснаасаа хойш тэр хоёртой огт харилцаагүй. Харин над руу хааяа утсаар ярьж, интернэтээр холбогдохдоо “Уйдаж үхлээ. Уулзъя. Найз залуутай болоод хамт амьдарч байгаа” гэх мэт зүйл ярьсан. Хамгийн сүүлд нас барахаас нь хоёр сарын өмнө би сургуулийнхаа Казак, Орос оюутнуудтай шоудаж байгаад талийгаачийг дуудсан юм. Тэр үед манай найзууд “Танай найз чинь нэг л сонин юм аа” гэж байсан.
-Талийгаач ямар журмаар Малайзад очсон юм бол. Өмнөд Солонгосоор дамжиж очсон гэдэг юм билээ?
-Яаж энд ирснийг нь мэдэхгүй. Угаасаа Малайзад ирэхэд транзитаар Өмнөд Солонгосоор дамждаг. Солонгос-Малайз, Малайз-Солонгос гэж. Тэр шугамаар ирснээ л Солонгосоос ирсэн гэж ярьдаг байх. Түүнээс БНСУ-д байсан эсэхийг нь мэдэхгүй.
-Хятад найз залуугийнхаа талаар ярьж байсан уу?
-Өөрөөсөө ах хүнтэй амьдарч байгаа гэсэн. Эндхийн иргэншилтэй гэснээс өөр зүйл яриагүй. Хамгийн сүүлд уулзахдаа талийгаачийг амьдарч байгаа гэрээс нь очиж аваад маргааш нь гэрт нь хүргэж өгсөн. Хотын төв хэсэгт амьдарч байсан. Тэрнээс хойш ямар ч сураггүй болсон.
-Талийгаач тэнд сургуульд сурч байсан юм уу?
-Сурч байгаагүй. Зүгээр виз авахдаа сургалтын төвд бүртгүүлсэн юм билээ. Гэхдээ караокед ажилладаг байсан.
-Ер нь монгол охидууд виз авахын тулд сургалтын төвд бүртгүүлж, очоод биеэ үнэлдэг гэдэг мэдээлэл бий. Тэнд тодорхой хугацаанд амьдарсны хувьд юу хэлэх вэ?
-Миний хувьд сурдаг учраас асуудалгүй. Гэхдээ сургалтын төвөөр дамжуулж ирээд биеэ үнэлдэг охид байдаг. Талийгаач тэдний л нэг. Ер нь зочид буудалд цуг ажиллаж байсан, хамт биеэ үнэлдэг байсан гэж намайг сонин хэвлэлд бичсэнд эмзэглэж байна. Талийгаачийн хувьд сурдаггүй болохоор биеэ үнэлж л хэрэглээний мөнгөө олдог байсан нь үнэн.
-Зочид буудалд амьдардаг байсан гэсэн. Таны ихэртэй хамт амьдрахаасаа өмнө буудалд амьдардаг байсан юм уу?
-Тэрийг сайн мэдэхгүй. Хамт ирсэн охид нь Монгол руу буцаад ганцаараа амьдрах газаргүй үлдсэн юм билээ. Тэгээд л манай хоёртой танилцаж, хамт амьдарсан.
-Хар тамхи ямар замаар олж авдаг байсан юм бол?
-Ямар замаар олж авдгийг нь мэдэхгүй. Гэхдээ Малайзад хар тамхи олдоц ихтэй. Мөнгө нь байвал хаанаас ч олддог гэж дуулсан. Талийгаач Монголоос ирэхдээ махлаг талдаа охин байсан ч хар тамхи байнга хэрэглээд хавирганых нь яс мэдэгддэг болтлоо турсан. Хэрэглэсэн үедээ хоёр гурав хоног юм идэхгүй, унтахгүй. Үе үе өөртэйгөө яриад, тэнэг хүн шиг болчихдог байсан.
-Та талийгаачийг хар тамхи хэрэглэдэг байсан гэлээ. Үүнийг нотлох өөр хүн бий юу?
-Байгаа. Тэнд амьдардаг бүх охид мэднэ.
-Ар гэрийнхэн нь хоёр ихэр охин манай охиныг зарчихсан гэж хардаж байгаа?
-Тийм зүйл ярьсанд үнэхээр гайхаж байна. Энэ бол 100 хувь худлаа. Талийгаач өөрөө гэр рүүгээ мессеж бичсэн гэхээр бүр гайхаад байгаа. Уг нь бид түүнд туслахыг л бодож байсан.
-Талийгаач гэр бүлийнхээ талаар ярьж байсан уу?
-Бараг л ярьж байгаагүй. Ээжийгээ харвасан, ахтайгаа муудалцсан л гэдэг байсан.
-Талийгаачийн цогцос хотын төвөөсөө 200 гаруй км-т байх газраас олдсон гэсэн. Найз залуутайгаа тэнд амьдардаг байсан юмуу?
-Сүүлд уулзахаар очиж авахад Малайзын Куала Лумпур хотод амьдарч байсан. Хөдөө биш. Тэр талаар мэдэх юм алга.
-Бичиг баримтыг нь авчихлаа, намайг хүний наймаанд оруулж байх шиг байна гэж гэр рүүгээ хандсан гэсэн. Бичиг баримтын ямар асуудал байсан юм бэ?
-Анх бид нартай танилцахдаа л бичиг баримтгүй байсан. Бичиг баримтаа виз даруулахаар нэг сургуульд өгсөн л гэдэг. Ер нь сургуулийн төлбөр дунджаар 7000-8000 ринг буюу 3000 орчим доллар. Энэ мөнгийг төлж байж бичиг баримтаа авах юм уу, сургуульдаа сурч болно. Талийгаач мөнгөө ч төлөөгүй, сургуульдаа ч сураагүй. Виз даруулахын тулд л сургуульд бүртгүүлсэн байх… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!