Д.Сугар энэ удаа сугарч үлдэхгүй нь

логоТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүн Д.Сугарыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дахин шалгаж эхэллээ.

Түүнийг  МИАТ-ийн хэ­­­­­­­­рэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байна. Өмнө нь түүнийг шалгах гэхэд Үндсэн хуулийн Цэ­цийн гишүүний бүрэн эрх нь саад болж хэргийг түд­гэл­зүүлээд байсан юм. Түүний бүрэн эрхийг түд­гэлзүүлэх хүсэлтийг Ерөн­­­­­хий проку­ророос хоёр ч удаа Үндсэн хуулийн Цэцэд тавьж байсан боловч хүлээж аваа­гүй билээ. Уг нь мөрдөн бай­цаагчид өөрсдийн зүгээс шаард­лагатай  бүх л үйл ажиллагааг явуулж,  Д.Су­гараас мэдүүлэг авах, шин­­жээчийн дүгнэлт гаргах зэ­рэг ажиллагаа л  үлд­сэн юм.

Харин энэ удаад түүнтэй холбоотой  хэргийг сэргээж дахин шалгахаар болж. Яах аргагүй баримт, нотолгоотой гэмт хэргийнх нь ул мөр ч илэрсэн учраас түүнтэй холбогдох хэрэг олон са­раар саатаад байсан гэсэн үг. Харин одоо  шалгах үндэс­лэл нь түүнийг ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн удирдлагуудтай хамт­ран мөнгө угаасан байж бол­зошгүй гэх үндэслэл аж.

Ямартай ч Д.Сугар эл хэр­гээс сугарч үлдэхгүй нь тодорхой боллоо гэж зарим албаны хүмүүс хэлж байна.

Хэдийгээр өнөөдөр “МИАТ”-ийн экс удирд­лагууд болон “Дайны эрсд­лийн сан”-гийн мөнгийг хулгайлан завшсан хэрэгт холбоотой хүмүүс эдлэх ёстой  ялаа авч, зарим нэг нь  эдлэх учиртай ялаа ихээ­хэн хөнгөрүүлж чадсан нь ч энэ хууль бус шүүхийн үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт илэрч, ард түмний шу­дарга шүүхийн өмнө зог­сох нь тодорхой.

Тэгээд ч олон нийт тэднийг мөнгө угаа­сан хэрэгт холбогдуулан шал­гаагүй юм бол ингэж сүр дуулиан тарих хэрэг байсан юм уу гэж ч өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байгаа.

Гэхдээ улсад  30 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гол гэмт  хэрэгтэн Д.Сугар өнөөдөр ямар ч ял зэмгүй малилзаад алхаж яваа нь шударга ёс мөн үү гэж асуух хүн ч олон байна.

Тухайн үед ТӨХ-оог толгойлж бай­сан энэ нө­хөр  хамгийн их орол­цоо­той, улсын өмчийг шам­шиг­дуул­сан нөхдөд боломж олго­сон  нь ч  үнэний ор­той. Товчхондоо “Тул зага­сыг нь бариагүй хэрнээ жи­жиг жараахайнуудад ял үү­рүүл­чихсэн”. Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон нь баримтаар дэлгэгдэж байсан. Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, ер нь Сэлэнгэ айм­гийг дампууруулсан эт­гээд гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байх­даа МИАТ-ийн Япон дахь зөвлөхөөр томилогдож, ца­лин авч байсан баримт бай­даг.

Улмаар Япон, БНСУ-ын баячуудын амьдардаг хо­роололд хувийн орон сууц худалдан авсан, гэрээ хийж түлхүүрээ гардаж буй зураг нь нотлох баримт болж хэсэгтээ л шуугиулсан.

 Уг орон сууцыг худалдан авах мөнгийг МИАТ-ийн экс удирдлага “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын бай­гуул­лагынхан үзэж байгаа юм. Мөн Улсын цирк, “Говь” ком­панийн хувьчлал, “Монгол­росцветмет”-ийн мэдэлд бай­сан Баян-Өлгий аймаг дахь “Асгат”-ын мөнгөний орд гээд хууль бус хувьчлал бү­хэнд Д.Сугарын нэр хол­боотой. Харин хамгийн сүүлд гарсан дуулиан нь ол­ны анхаарлын төвд байгаа  “Хадгаламж” банкны хувьчлал, “Жаст” группийн удирдлагатай холбоотой  асуу­дал юм. Энэ хүн Монгол Ул­сын хууль цаазаас илүү эрх эдэлдэг нь ямар учир­тай вэ. Яагаад сар бүр ца­лин­гаасаа суутгал төлж, ирээ­дүйн амьдралаа чадан ядан баталгаажуулж хоёр идэ­хгүй хоосон хонохгүй амьдарч байгаа биднээс тол­гой өндөр эрх ямба эдлэх ёстой вэ.

Ямартай ч түүний холбогдсон олон хууль бус үйлдэлүүдийн нэгээхэн хэсэг нь дээрх явдлууд. Гэхдээ тэр одоо шалгагдах боллоо. Хамгийн гол нь дахин сугарч үлдэх үү л гэдгийг л харах үлдэж байна. Хэрвээ бид алдаж оносон ч ардчиллын замаар 23 жил замнаж яваа нь үнэн л юм бол Д.Сугар шударга шүүхийн гадна үлдэх ёсгүй.

Р.Саруул

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …