УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг баривчилжээ

otgonbayr gishuun УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь түүнийг арилжааны банкуудад их хэмжээний мөнгө байршуулсан нь хууль бус мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн аж. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.

Хэргийг УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг  их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас  О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх ажлыг хийж эхэлжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …