Амралтын зоог: Fried Chicken Roll – Тахианы махан ороомог (бүрж шарсан)

1458411_594759657244238_1454452706_nОрц:

–        Тахианы цээж мах (хэдэн ширхэг бөөрөнхий хийх хэмжээгээрээ)

–        Бяслаг (Edamer)

–        Сонгино

–        Чинжүү

–        Лууван

–        Мөөг

–        Цэцэгт байцаа

–        Бөөрөнхий байцаа

–        Саримасны гол

–        Яншуй

–        Давс

–        Хар перц

–        Базилик

–        Оригано

–        Гурил

–        Томатны паст

–        Тахиа бүрэгч (Сухар)

–        Оливын тос

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа хэсэгчилэн хавтгайлж зүсээд, нүднэ.

    1499500_594759777244226_1542893581_n

  2. Нүдээд бэлдсэн махнуудаа амтлана.

Амтлахдаа:

1484198_594759750577562_810991033_n

–        Саванд томатны паст, саримас, давс, хар перц, базилик аа устай хольж бэлдээд түүн дотроо махнуудаа хийж амраагаад орхино.

3. Тэр хооронд нь Сонгино, Лууван, Улаан, Шар, Ногоон чинжүү, Мөөгөө бүгдийг нь нарийхан хэрчээд давс ориганогоор амтлаад шарна. Шарчихаад тосыг нь шүүх зорилгоор шүүлтүүрэнд хийж тавина. (Үүнийг ороомог дотроо хийнэ)

1488105_594759727244231_644406342_n

4. Гарнер буюу хачир:

–        Сонгино, бөөрөнхий байцааг дөрвөлжин, луувангаа бөөрөнхийгөөр нь хэрчээд амтлаад шарна. Болоод ирэхээр нь галыг нь багасгаад жигнэнэ.

–        Цэцэгт байцаа, саримасны голоо ямар хэмжээтэй идэхээрээ усанд хийж чанана.

–        Хэрэв будаатай идэх бол будаагаа агшаана.

–        Төмсний нухаштай идэх бол төмсөө чанана. (Таны сонголт J)

5. Энэ хооронд нь гол юмаа хийнээ.

–        Амталж тавьсан махнаасаа нэгийг аваад дээр нь зүссэн бяслагаа тавиад дээр нь ороомог дотор хийхээр бэлдсэн ногооноосоо хийнэ. Тэгээд өлгийдөөд хумиад бөөрөнхийлж тавина.

–        Энэ мэтчилэн бүх бөөрөнхийгөө бэлдээд дараа нь бүрж шардаг нунтагандаа өнхрүүлээд  шархад бэлдээд тавина. (Миний хэрэглэсэн нунтаг нь шууд хэрэглэдэг байсан тул гурил өндөгөнд өнхрүүлээгүй.)

1509839_594759673910903_829363031_n1495496_594759697244234_1592997440_n

6.

  • Хайруулын тавгандаа махны дундуур татах тос хийж сайн халаагаад халсны дараа нь галаа багасгана.

Хайруулын тавганд багтах хэмжээгээр нь өрж тавиад шаргалтаад ирэхээр нь эргүүлээд шарна.

7.

  • Сүүлд нь соус буюу сүмс.

–        Бага зэрэг оливын тос халаагаад дээрээс нь давс, жижиглэн хэрчсэн 1ш саримас, 2 том халбага томатны пастаа хийгээд жоохон хуурна.

–        Үүн дээрээ урьдчилан бэлтгэсэн тахиа чанасан шөлийг нь шүүж хийгээд буцалгана.

–        Буцлаад ирэхээр нь багахан хэмжээний гурилаа бага багаар нь хийж сайтар хутгаад галаа багасгаад гурилаа болтол нь буцалгана.

8. Ингээд л бүх шат дамжлага дуусч хамгийн гоё хэсэг нь таваглаад, чимээд, идэцгээнэ.

1458411_594759657244238_1454452706_n

Та бүхэнд амжилт хүсье. Амтархан зооглоорой.

Бидэнд жор илгээсэн:   Taste It Group – н гишүүн С.Номиндоо талархалаа илэрхийлье

413695_386161174770755_86863115_o

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …