Б.Баярмаа: Секс амьдралын хамгийн торгон агшнуудын нэг гэж боддог

“Ийм нэгэн нэгэн дурлал”, “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин Б.Баярмаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас манай уншигчдад сонирхуулаач?

-Танай сайтын уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед хувийн амьдралдаа багагүй анхаарч, амралтын байдалтай байна. Бага охин маань нялх байгаа учраас гэрийнхэнтэйгээ хөдөө гадаа явсан шиг ээ л амарч байна.

-Таныг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Энэ тодотголд та хэр үнэлэлт өгөх вэ?

-Магтсанд баярлалаа. Эмэгтэй хүн бүр “гоё, сайхан” гэж хэлүүлэх дуртай. Миний бодлоор эмэгтэй хүн гаднаа гялалзахаас илүү дотроосоо ч гэрэлтэх хэрэгтэй. Бас хүүхдүүддээ үлгэр дууриалал болохоор сайн сайхан, чанар чансаатай үйлдэл гаргаж байх хэрэгтэй гэж боддог шүү.

-Та дөнгөж төрснийхөө дараа “Дэлхийд дурласан сар” кинонд тоглож байсан. Эмэгтэй хүн төрсний дараа хэрхэн бие галбир, гоо сайхнаа хадгалж үлдэх ёстой вэ. Энэ тухай манай уншигч бүсгүйчүүдэд бяцхан зөвлөгөө өгөөч?

-Төрөөд удаагүй байхдаа тэр кинод тоглосон. Манай монголчууд эрт дээр үеэс л хөл хүнд хүнийг энхрийлж, бөөцийлдөг уламжлалтай. Ер нь жирэмсэн хүн яагаад өөх тостой нүнжигтэйг нь идэж, царай зүс бие галбираа алдах ёстой гэж. Төрсний дараа хэвийн байдалдаа орохын тулд жирэмсэн байх хугацаандаа аминд дэмтэй зөв хоол идэж, амьдралын зөв хэмнэлтэй, ядарч туйлдахгүй байх нь чухал. Төрсний дараа биш жирэмсэн байх хугацаандаа л өөртөө анхаарал сайн тавьж, чадвал эргээд тэнхрэхэд ч хялбар шүү дээ.

-Эмэгтэй хүн сайн ээж байхыг хүсдэг. Та ээжийнхээ энд хүрэхээр сайн ээж байж чадаж байна уу?

-Би ээжээсээ бүхий л зүйлийг суралцдаг. Миний ээж агуу хүн л дээ. Миний гадаад төрхөнд бараг надаас илүү анхаарал хандуулдаг гэхэд хилсдэхгүй байх. Би одоог болтол ээжээсээ суралцсаар л байна. Ер нь ээж болох сайхан. Би ч хоёр охиндоо багаас нь зөв хүмүүжил олгохыг хичээж байна. Бүсгүй хүний амьдралд тохиох хамгийн сайхан үе бол хүүхдээ төрүүлээд уйлахыг нь сонсох тэр мөч… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …