Луис, юуны өмнө багтайгаа гэрээгээ шинэчилсэнд баяр хүргэе. Ливэрпүүлтэй шинэ гэрээ дөнгөж үзэглэсний дараа танд ямар мэдрэмж төрж байна?
Баярлалаа. Би зүгээр ч нэг өөрийн гэрээн дээр 2,5 жилийг нэмээгүй. Гэрээгээ сунгаснаар би энд удаан хугацаанд үлдэх хүсэлтэйгээ ойлгуулахыг зорьсон. Би жаргалтай байна.
Гэрээгээ шинэчлэхийг та хэр их хүссэн бэ?
Хэрвээ чи сэтгэл хангалуун, чамд бүх зүйлс таалагдаж байгаа бол энэ бүхнийг аль болох урт удаан үргэлжлүүлэхийн тулд чи боломжтой бүхнийг хийх болно. Би гэр бүлийнхэнтэйгээ олон удаа ярилцсан, яагаад гэвэл тэд миний хувьд маш том зүйл. Тэд маань Ливэрпүүлд жаргалтай байгаа. Сүүлийн хэдэн долоон хоногийн турш бид клубын удирдлагуудтай хэлэлцээрүүдийг хийсэн. Бүх зүйл амжилттай явагдсанд би баяртай байна. Гэрээ хоёр талын харилцан тохиролцсоны үндсэн дээр явагдсан. Бүх зүйл гайхалтай, бүгд баяртай байна.
Нэг сард та Ливэрпүүлд ирсний 3 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энд ирснээс хойш та хэр зэрэг энэ хоттой ойртсон бэ?
Хот надад таалагддаг. Би Ливэрпүүл болон хөгжөөн дэмжигчдээ хүндэлдэг. Тэд надад дэмжлэг үзүүлдэг. Харин би талбай дээр тэднийг баярлуулахыг хичээдэг. Өнгөрсөн зун надад маш амаргүй байсан, гэвч хөгжөөн дэмжигчид минь намайг зөв замд минь эргэн ороход тусласан. Хэрвээ чиний дэмжигчид талбайн гадна ч гэсэн дэмжиж байхад чи тэдний ачийг сайн тоглолтоороо хариулж, боломжтой бүхий л зүйлийг хиймээр санагдах болно.
Хөгжөөн дэмжигчид болон таны дунд онцгой харилцаа бий болсон нь ажиглагддаг. Та өнөөдөр тэдэнд хандан юу гэж хэлмээр байна?
Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ногоон талбай дээр гарах болгонд тэдний маань дэмжлэг надад хүч, мотивацийг хайрладаг юм. Би хүүхэд байхдаа Ливэрпүүлийн дэмжигчдийг телевизээр хардаг байсан. Тэр үед толгойд минь үргэлж тэд бол дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигч нар гэсэн бодол орж ирдэг байлаа.
Таны гаргасан шийдвэрт дасгалжуулагч Брэндан Рожэрс ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Тэр гол дүрүүдийн нэгд тоглосон. Дасгалжуулагчийн өгч буй итгэлийг мэдэрнэ гэдэг зуун хувь суурилах боломж. Бидний нэгдэл намайг жаргалтай болгож байгаа гэж бодогддог. Хувцас солих өрөөнд үргэлж нэгэн зүйлийн агаар байдаг нь үргэлж надад эергээр нөлөөлдөг л дөө. Би багийнхаа бүгдтэй нь сайн харилцаатай байдаг. Хэдийгээр манай багт олон алдар нэртэй тоглогчид байдаг ч хувцас солих өрөөнд тэдэнтэй харьцахад маш хялбар байдаг. Бид хоорондоо чөлөөтэй, наргиан хийдэг. Энэ нь багийн дотоод уур амьсгал их чухал.
Энэ улиралд та гайхалтай формтой байна. Таны харж байгаагаар та энэ улиралд юунд хүрэх боломжтой вэ?
Би бол довтлогч. Тиймээс өөрийн хийх ёстой зүйлээ би дээд зэргээр гүйцэтгэхийг зорьдог. Гоол оруулж, багтаа туслахыг хүсч байна. Хүч энергээр дүүрэн байгаагаа мэдрэх үедээ 20 гаруй метрийн зайнаас ч хүссэн байгаа онож чадна. Би зуун хувь өөрийгөө дайчилж байгаа, яагаад гэвэл би багтаа туслахыг маш их хүсч байгаа учраас. Одоо бид тоглолтын шинэ түвшинд очоод байна, амжилтанд хүрэх боломж дүүрэн байна.
Дөнгөж сая та урт удаан хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа. Таны бодлоор танд дахиад өсч, дэвжих боломж бий юу?
Би зүгээр л одоо байгаа тодорхой түвшнээсээ буумааргүй байна. Гараа хумхилгүй бэлтгэлээ хийн ажиллаж байна. Талбай дээр байхдаа би багийн төлөө өөрт байгаа бүхнээ гаргадаг. Энэ төлөвлөгөөнд бол юу ч өөрчлөгдөөгүй.
Ирээдүй рүү өнгийвэл, Ливэрпүүлийн өмсгөлтэй ямар амжилтанд та хүрэхийг хүсч байна?
Миний эхний мөрөөдөл бол Ливэрпүүлтэй цуг Аваргуудын Лигт тоглох. Энэ мөч тийм ч хол биш гэдэгт би найдаж байгаа. Миний бодлоор манай багт хангалттай сайн тамирчид цугларсан болохоор Премьер лигийн медалийг ч хангалттай хүртэж чадна гэж бодож байна. Миний харж байгаагаар бид сайн тоглолтоо үзүүлээд байвал бусад багуудтай хамгийн өндөр байруудын төлөө өрсөлдөх боломжтой.
Эх сурвалж: Ливерпүүлфс.мн Б.Тодруул