“Цолмон ус” компани ШӨХТГ-ыг шүүхэд өгнө

images“Цолмон ус” ХХК Шу­дарга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газрын эсрэг шүүхэд гомдол гаргахаар болжээ.

ШӨХТГ-т “Жем Хужирт” ХХК,   “АПУ” ХХК-аас: “Штиммэ Лэбэнс”, “Цолмон-Ус” ХХК-иуд нь ХБНГУ-д үйлд­­­­вэр­лэсэн ОХУ-ын “Фаворит” компаниас им­­­порт­­­лон оруулж ирсэн “Stimme Lebens” нэ­­рийн ус цэвэршүүлэгч төхөө­­рөм­­жийг борлуулахдаа ма­най үйлдвэрийн бүтээг­дэ­хүүний нэр хүндэд илтээр нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг хуулийн да­гуу шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байна. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт тус компаниудыг шалгахад “Stimme Lebens” ус цэвэршүүлэгч тө­хөөрөмжийн талаар айл, өрх, албан газар, ETV зэ­рэг зарим телевизүүдээр явуул­сан сурталчилгаа нь Өр­сөл­дөөний тухай хуу­лийн зарим  заалтуудыг зөрч­­­­­­­­­сөн нь тогтоогдсон аж.

Тиймээс “Штиммэ Лэбэнс”, “Цолмон-Ус” ХХК-иуд “Зар сурталчилгааны тухай”, “Хэрэглэгчийн эр­хийг хам­­­­­гаалах тухай” хуу­лиу­­дыг зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас шийдвэр гаргасан байна.

Гэтэл хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тус компаниуд ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй ийн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Бид  Жем Хужирт” ХХК, “АПУ” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн цэвэр усыг зар сурталчилгаандаа ашиг­ласан зүйл байхгүй. Зарим тохиолдолд хэрэглэгчид тус­гайлан савласан усыг ма­най шүүлтүүрээр шинж­лүүлэхийг хүсдэг. Тийм то­хиолдолд хэрэглэгчдийн хү­­сэлтээр шинжилсэн. Тиймээс ШӨХТГ-ыг хууль бусаар нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж шүү­хэд өгөхөөр боллоо” гэв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах …