Жудочид шинэчилсэн дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жудо бөхийн холбооноос дэлхийн жудочдын чансааг indexАзийн цуврал тэмцээнүүд болох “Абу Даби, Чэжүгийн гранпри, болон Токиогийн “Их дуулга””-ын дараа дахин шинэчлэн тогтоожээ.
Тодруулбал,
– 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гуравт, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөвт, Г.Хэрлэн есдүгээр байрт
– 66 кг-д 1830 оноогоор олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нэгт, С.Мияарагчаагийн рейтинг 11-рт бичигдэж ухрав.
– 73 кг-д 1991 оноогоор олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир нэгт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатаргуравт
– эмэгтэйчүүдийн төрөлд 48 кг-д олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг дэд байрт, Г.Отгонцэцэг долдугаарт
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …