Төрийн ордон руу гал нээн улмаар хэд хэдэн обьектод сургуулилтын тэсрэх бөмбөг суурилуулж, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэргээр хорих ангиудад саатуулагдаад буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй нэр бүхий зургаан иргэнийг УИХ-ын гишүүн Г. Уянга, С. Ганбаатар, Ц. Оюунбаатар, Л. Цог нар батлан даалтад гаргаж авах хүсэлт тавьсан чхууль хяналтын байгууллагаас хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Учир нь сэжигтнүүдийг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 зүйл ангиар буруутгаж байгаа тул гадуур байцаах боломжгүй гэжээ. Тэднийг “зандалчлах, галт зэвсгийг хууль бусаар олж авч хадгалсан, бусдыг дарамталж мөнгө авсан, зэвсэг хэрэглэж хүн алахыг завдсан” гэсэн дөрвөн зүйл ангиар шалгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 20-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.