2014 оны шинэ жилээр хүү, охиндоо ямар бэлэг өгөх вэ?

gХүүхдэд зориулсан бэлэг сонгох нь хялбар биш ажил билээ. Та хүү, эсвэл охиндоо олон төрлийн бэлэг тоглоомноос зөв сонголтоо хийж баярлуулхад чинь туслах зорилготой дараах зөвлөгөөг оруулж байна.

Шинэ жил бол хүүхдүүдийн баяр бөгөөд сүлд модны доор нуусан бэлэг, сюрпризыг бүтэн жил хүлээдэг ганцхан баяр. Багачууд чин сэтгэлээсээ өвлийн өвөө тэдэнд бэлэг авчирдаг гэж итгэдэг бол өсвөр насныхан эцэг эх нь хайраар дүүрэн гарын бэлэгээ өгдөг гэдгийг мэднэ. Гэхдээ бүх хүүхдүүд бүхэл бүтэн жил мөрөөдсөн бэлэгээ авахыг л хүсдэг.
Шинэ Жилээр хүүдээ ямар бэлэг өгсөн дээр вэ?
5-7 насны хөвгүүд шинэ жилийн гацуур модны доороос уралдааны автомашин , мотоцикл, төмөр замаар явдаг вагон, эсвэл олон түвшний машины зогсоол бүхий автомашинууд, усан буу , олвол маш их таашаал ханамж авах болно. Хүүхэд удахгүй том эр болох тул өрөмдлөг болон бутлуур бүхий тоглоомон багжны цуглуулаг өгөх хэрэгтэй. Хэрэв та өндөр үнэтэй бэлэг сонгох хэрэгтэй бол, түүнийг гоёмсог хайрцганд хийх хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдийг баярлах нэгэн шалтгаан болдог. Арай хямд бэлэг сонгох гэж байгаа бол дуртай хүүхэлдэйн киноны баатрууд, энгийн пластик болон модон угсардаг тоглоом худалдан авч өгч болно. 5-6 насны хөвгүүд соронзон самбар , соронз бүхий наалддаг тоглоомнууд таалагддаг. Сургуулийн өмнөх насны ямарч хөвгүүнд дуран эсвэл телескоп маш их таалагддаг . Хэрэв хөвгүүн хөгжмийн зэмсэг сонирхож байгаа бол та аман хуур , даралтат хөгжим, эсвэл бөмбөр бүхий хөгжим гацуурын доор тавих хэрэгтэй.
8-10 насны хөвгүүдэд шинэ жилээр радио удирдлагатай онгоц , нисдэг тэрэг , завь , эсвэл машин өгч болно. Энэ насны хөвгүүдэд модон дээр, эсвэл төмөр дээр уран зураг зурах багж таалагдах болно. Хөвгүүдэд зориулсан хамгийн сайхан , ашигтай шинэ жилийн бэлэг бол орд харш, ордон бий болгодог кардонон угсардаг тоглоом юм. 8-10 хөвгүүд шинэ жилийн гацуур модны доороос хүүхдийн загварлаг электрон цаг олоход маш их баяртай байх болно. Ирээдүйн хөгжимчин хүүхдэд даралтат хөгжим, эсвэл сургалтын гитар худалдан авах ёстой.
11-13 насны хөвгүүдэд гудамжинд тоглож болох радио удирдлагатай нисдэг тэрэг , машин , эсвэл програмчлагдсан интерактив тоглоомон робот, худалдан авах нь хэцүү байж болох юм. Биологич болохыг хүсдэг хөвгүүнд жинхэн микроскоп, химид сонирхолтой хөвгүүнд шинэ нээлт бүхий номыг бэлгэлвэл баярлах болно.
14-15 насны өсвөр үеийн хөвгүүнд шинэ жилээр олон үйлдэлт смартфон , дижитал камер , фото хэвлэгч болон РС тоглуулагч өгч болно. Энэ насандаа хөвгүүд идэвхтэй компьютерийн тоглоом тоглож байгаа учраас тэдний хувьд уралдаанд зориулсан компьютерийн хулгана, joystick , жолооны хүрд , эсвэл дөрөө чухал бэлэг болно.
Шинэ жилээр охиндоо ямар бэлэг өгөх вэ?
Орчин үеийн толгой эргэм энэ олон тоглоом дотроос Охиндоо бэлэг сонгох ээж нарын хувьд хамгийн хэцүү ажил юм.
5-7 насны охидод хүүхдийн дугуй , эсвэл алсын удирдлагатай Scooter бэлгэх нь тэднийг баярлуулах болно. Баятайгаар авах бас нэгэн бэлэг бол эвхдэг ор бүхий хүүхэлдэй эсвэл түрдэг тэрэгтэй хүүхэлдэй юм. Мөн төрөл бүрийн үйлдэл хийдэг дуугардаг робот гөлөг эсвэл муурын зулзага байдаг. Энэ насандаа охидууд ээжийнхээ юу хийж байгаа бүгдийг давтан дууриадаг. Залуу гэрийн эзэгтэйд Шинэ жилээр гал тогооны хэрэглэл, угаалтуур , зуух, хоол хийх сав суулга өгч болно. Энэ тоглоом нь хоолыг шарж, буцалж байгаа дуу чимээ гардаг бол илүү тааламжтай байдаг. Хэрэв энэхүү ухаалаг гал тогоо үнэтэй санагдаж байвал, та тоглоомон хөргөгч, зуух , угаалгын машин , хутгагч, индүү, данх бүхий хуванцар тоглоомон багцыг авч өгөөрэй. 3-7 насны ямарч охинд өвлийн өвгөн алхаж, ярьж чаддаг том зөөлөн тоглоом болон хүүхэлдэй бэлгэлвэл маш их аз жаргалтай байх болно. 5-7 насны охид үсчин, эмч, худалдагч болж тоглох дуртай байдаг тул ком тоглоом бэлгэж болох юм.
8-10 насны охид хүүхэлдэйгээр тоглохоо болиогүй байдаг. Тэхдээ тэдэнд одоо шаазан болон тансаг үзэсгэлэнтэй тоглоом бэлэглэх хэрэгтэй. Сайхан бэлэг болох зүйл бол хүүхэлдэйд зориулсан тансаг мебель тавилга юм. Залуу оёдолчинд тоглоомон оёдлын машин худалдан авч болох бөгөөд түүний анхны даашинз оёх бэлтгэл болж болох юм. Охид үм засах дуртай байдаг тул тоглоомон үсчний манекен бэлгэж болно. Өөр бас хайртай үлгэрийн баатруудтай тоглоомын цуглуулаг, хүүхэлдэйн театр , өөрөө будах нь ном угсардаг тоглоом байж болно.
11-13 насны охид өөрөө ямар нэг зүйл урлах дуртай Болж эхэлдэг тул уран зурагын хэрэгсэл, хатгамал , оёдол, нэхмэлийн зүү , элсний зургийн хэрэгслүүдээс гацуур модны доор тавьж болно. Энэ насандаа охид гоёох дуртай байдаг тул гоо сайхны иж бүрдэл , загварын цүнх, гоёмсог зонтек бэлгэж болно.
Өсвөр 14-15 насны охидод сүүлийн үеийн MP3, загварлаг чихэвч , зөөврийн компьютер зэрэг байж болно. 15 настай охинд өөрийн гэсэн үсний сэнс, хайч, үнэртэй ус, сормуусны болон уруулын будаг бэлгэл нь гайхалтай бэлэг болно. Зул сарын гацуур модны доороос залуу охид гоёмсог зүүлт эсвэл модонд орж буй цаг олвол бас байрлах болно. Хэрэв түүнд хэрэгтэй зүйл бэлгэлхийг хүсвэл сайхан трико, дулаан цамц болон унтлагын өмд цамц худалдан авч болно.

Инээмсэглэсэн Ирээдүй

www.facebook.com/smilingfuture.mn?fref=ts

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …