“Богдхан хайрханы хишиг” барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

 960243_705658016120215_269271354_nӨчигдөр  Монгол  бөхийн өргөөнд Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.  Тус  барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба анх удаа түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ. 

Харин Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат “Ихбогд” дэвжээний бөх улсын начин Ж.Чулуунбат нар шалгаран үлдсэн. Долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдорж, улсын гарьд Д.Рагчаатай брилдахдаа хөлийн цэцээс сануулсаар  атал  удаа дараалан барьцаа буруу халсаар байсан тул хөлийн цэцийн  шийдвэрээр барилдаанаас хасагдсан. Түүнийг барилдаанаас хассан энэ явдлыг үзэгчид буруушааж, уусан ундааны савнуудаа бөхийн дэвжээ рүү  удтал шийдсээр байлаа.

1476653_263610430460922_1373921994_n
index

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …