Оюутолгой ирэх онд 850-925 мянган тонн баяжмал үйлдвэрлэнэ

imagesЭнэ сарын 11, 12-нд манай оронд болсон Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Оюутолгой компанийн ирэх оны төсвийг баталжээ.
Ирэх онд төслийн үйл ажиллагааны мөнгөн зардал нэг тэрбум орчим ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал 160 сая ам.доллар байхаас 80 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байхаар төсөвт тусгасан байна.
Ирэх онд Оюутолгой өмнө нь үйлдвэрлээд борлуулахад бэлэн болсон бүтээгдэхүүнээ эхэлж худалдах бодлого баримталж, үйлдвэрлэлээ 4-6 зургаан долоо хоногт багтаан хэвийн хэмжээнд хүргэхээр болсон ажээ. Мөн 2014 онд 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700-750 мянган унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …