Шилдгийн шилдэг урлагийн бүтээлүүд тодорлоо

Screenshot_3_500x500Гурван жил тутамд нэг удаа зохиогдон, Монголын урлагийн бүтээлийн шилдгийн шилдгийг тодруулдаг, урлагийн тэргүүн дээд  шагнал гардуулах “Гоо марал”  ёслолын ажиллагаа өчигдөр УДЭТ-т болжээ.

Сүүлийн гурваас жилд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдүүдийг 12 номинациар өрсөлдүүлж  шилдгийн шилдгийг тодруулсан бөгөөд 1996 оноос хойш 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан тус шагналын эздийг танилцуулж байна.
 
1.Жүжгийн урлагийн шилдэг бүтээлд: УДЭТ Кихот ноён сонгодог жүжиг “ГОО МАРАЛ”
2. Дууны урлагийн шилдэг бүтээлд:  ДБЭТ “Кармина Бурана” дуурь “ГОО МАРАЛ”
3. Бүжгийн урлагийн шилдэг бүтээлд: ҮДБЭЧ “ Монголын их хатад” бүжгэн туульс “ГОО МАРАЛ”
4. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлд: Зураач Жалхаажавын Мөнхцэцэг “ SOS” дуу авиатай зөөлөн баримал үзэсгэлэн “ГОО МАРАЛ”
5.  Утга зохиолын шилдэг бүтээлд: Дамдины Жамьян “ Чингис хаан” зөн билгийн роман   “ГОО МАРАЛ”
6. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд: “ Висдом фильм” кино продакшн “ Бодлын хулгайч” уран сайхны кино “ГОО МАРАЛ”
7.    Радиогийн шилдэг бүтээлд: МҮОНР “ Монгол хэлний хичээл” радио реалити шоу  “ГОО МАРАЛ”
8. Телевизийн шилдэг бүтээлд: “НERO энтертайнмэнт” студи “ Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг “ГОО МАРАЛ”
9. Хөгжмийн урлагийн шилдэг бүтээлд: Хишигтогтохын Мөнх-Ертөнц     “Төгөлдөр хуур найрал хөгжмийн 2-р концерт” “ГОО МАРАЛ”
10. Монголын урлагийг дэлхий дахинд сурталчилсан учир: “Домог” хамтлаг “ГОО МАРАЛ”     
11. Циркийн шилдэг бүтээлд: Монголын циркийн хөгжлийн сан “ГОО МАРАЛ”
12. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир: Блэк Бокс лаборатори театр “ Дэлхийн сонгодог жүжгийн эмхэтгэл” “ГОО МАРАЛ”
index

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …