Ж.Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн АШТ болно

download (1) Жил бүр уламжлал болон зохиогддог АНУ-ын алдарт бөх, олимпийн аварга Ж.Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын  чөлөөт бөхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд  “Алдар” спорт хороонд болох гэж байна. 

Тэмцээн эрэгтэй эмэгтэй хоёр ангилалд өсөвөр үе болон залуучуудын төрлөөр жин тус бүрт явагдах юм. Үүнд:

1996 оноос хойш төрсөн 17-гоос доош насны хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, +85 кг,

1993 оноос хойш төрсөн 20-иос доош насны залуучуудын 50, 55, 60, 66, 74, 84, +96 кг,

1993 оноос хойш төрсөн охидын 38, 42, 46, 49, 52, 56, 60, +65 кг

Тус тэмцээнд  БНХАУ-ын Шилийн гол аймаг, Хөх хот, ОХУ-ын Буриад, Тува улсаас тамирчид ирж оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч И.Моломцамц ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбооны 95556500, 99993227 утсаар авна уу.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …