Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт 2030 он гэхэд хоёр дахин өсч, тус улс жилд долоон тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэсэн таамгийг Wood Mackenzie судалгааны байгууллага дэвшүүлжээ.
Хэдийгээр тус улс шингэрүүлсэн байгалийн хий, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй боловч төв болон баруун бүсдээ нүүрсний цахилгаан станцууд шинээр байгуулж байгаа аж.
Үүний зэрэгцээ нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх төслүүд хэрэгжихийн хэрээр эрчим хүчний нүүрсний эрэлт мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх нь тодорхой болоод байгаа ажээ.
Үүний гол шалтгаан нь эрчим хүчний нүүрс бусад эрчим хүчний эх үүсвэрээс өртгийн хувьд багатай холбоотой юм. Тиймээс манай улсын нүүрсний салбарын ирээдүй тийм ч бараан биш гэдгийг шинжээчид хэлж байна.
Эх сурвалж: