АНУ-ын “Brooklyn” мужийн иргэн, Украйн Улсаас цагаачлан ирсэн комьпютерийн мэргэжилтэн 35 настай Дмитри гэгч эр гурван настай хүүгээ 52 давхар дээрээс чулуудан, өөрөө араас нь үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард эхнэрээсээ тусдаа амьдрах болсон бөгөөд шүүх түүнийг гурван настай хүүгээ ээжийнх нь халамжинд өгөх шийдвэр гаргасан нь ийм алхам хийхэд хүргэсэн байна. Хэрэг гардаг өдөр аав нь хүүгээ ээжид нь аваачиж өгөх ёстой байсан байна. Гэвч тэр үүний оронд өөрийгөө болон хүүгээ егүүтгэж, салсан эхнэрээсээ ийм аргаар өшөө авахаар шийдсэн бололтой. Түүний хүү аавдаа чулуудуулах үедээ санта клаусын унтлагны хувцастай байсан бөгөөд түргэн тусламж ирэхэд амьтай байсан боловч эмнэлэгт хүргэгдээд удахгүй амиа алджээ. Харин Дмитри өөрөө газар дээрээ нас барсан байна. Тэрээр хамгийн сүүлд фэйсбүүк хуудсандаа “Би сайн аав, нөхөр байхыг хүсэж байна. Яг одоо надад үүнээс илүү чухал зүйл алга” хэмээн бичсэн байсан гэнэ.
эх сурвалж: mglradio.com