“Бөртэ чоно-2013”-ын эзэд

2013-12-23sport_big2МҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ жилийн шилдэг тамирчны төлөө 17 холбооны 36 тамирчин, дасгалжуулагч нэр дэвшиж, тэднээс шилдгийн шилдгийг нэрлэх санал асуулгад спортын 116 сэтгүүлч оролцсон байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл , МҮОХ-ны дарга Ц.Загдсүрэннар оролцож, шагнал гардуулжээ. Ингээд “Бөртэ чоно 2013”-ын эздийг танилцуулж байна.

Шилдэг тамирчид

1.Мөнхбатын Уранцэцэг (жүдо)                            1069 оноо
2.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс)                   870 оноо
3.Соронзонболдын Батцэцэг (чөлөөт бөх)        802 оноо
4.Дашдаваагийн Амартүвшин (жүдо)                  665 оноо
5.Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх)          596 оноо
6.Очирбатын Насанбурмаа (чөлөөт бөх)           360 оноо
7.Бат-Очирын Сэр-Од (хөнгөн атлетик)  319 оноо
8.Эрдэнэчимэгийн Сумьяа (чөлөөт бөх)             275 оноо
9.Гунаажавын Эрхэмбаяр (үндэсний бөх)          261 оноо
10.Готовдоржийн Өсөхбаяр (уулын спорт)        190 оноо
Шилдэг баг

“3х3” эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг         38 санал

                                    Шилдэг дасгалжуулагчид
1.Шархүүгийн Цэвэлмаа (жүдо)                            192 оноо
2.Буяндэлгэрийн Батбаяр (чөлөөт бөх) 149 оноо
3.Зэвэгийн Дүвчин (чөлөөт бөх)               130 оноо

index

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …