Шинээр байгуулагдах “Тахарын алба”-нд ажил горилогчдын бүртгэл явагдаж байна

images40Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас “Тахарын алба”-ны тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулсан. Энэ дугуу хуулийн хэрэгжилт 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих тул Тахарын албыг шинээр байгуулах ажил явагдаж эхэлсэн байна.

Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, шүүхэд ирсэн нотлох баримтыг хадгалах, хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх ажээ.

Тус албанд ажилд орохыг хүссэн иргэн батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад алба хаагчаар гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, 35 хүртэлх насны эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага хангасан Монгол Улсын иргэн байх юм. Шаардлага хангасан иргэдийн материалыг нийслэлд энэ сарын 23-26-ны хооронд ШШГЕГ-т, орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст 23-25-ны өдрүүдэд ажлын цагаар хүлээн авна.
index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …