Москва дахь суурин төлөөлөгч Пүрэвбаатар Гаалийн байцаагчийн биед халдав

imagesлогоУлаанбаатар  төмөр  за­мын  Москва  хо­тод суух суурин төлөөлөгч Пүрэв­баатар уржигдар буюу даваа гарагт гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайрч орон  ажлаа хийж бай­сан гаалийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ.

Тодруулбал  ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаа­­лийн газрын улсын бай­цаагчид  зөвшөөрөлгүй хя­­налтын бүсэд нэвтэрсэн түү­нийг “Гаалийн хяналтын бүсэд тусгай зөвшөөрөл авч байж ордог” хэмээн нэлээд учирлан хэлжээ. Гэтэл тэр­бээр шаардлага тавьсан байцаагч нарыг элдвээр доромжлон  “Та нар намайг яах юм бэ.  Та нарыг гаалийн албанаас халуулна” гэх зэргээр доромжилж ул­маар гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд халдаж тан­хайран биед нь гэмтэл учруулжээ.

Тиймээс  эл  хэргийг хууль хя­налтын байгуул­лагад шил­жүүлэн шалгуулж бай­гаа юм байна. Уг  хэрэгтэй   холбог­дуу­лан иймэрхүү байдал удаа дараа давтагдаж байгаа учраас Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо ч мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …