“Blue Moon” арт галлерейн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гарч байна

“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сарын 9-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн  уран бүтээлчдийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.

 photo DSC_2796_zps766a58ad.jpg

“Blue Moon” арт галлерей нь 40 гаруй гишүүн уран бүтээлчидтэй болоод байна. Гишүүн уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг. Энэхүү үзэсэгэлэнд Блью Мүүн арт галерейн гишүүн уран бүтээлчдийн 30 гаруй бүтээл дэлгэгдсэн ба  ирж буй 2014 оноо уран бүтээл, амжилтаар мэндчилж та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Блью Мүүн арт галерейн  2012-2013 онд зохион байгуулсан үйл ажиллагаагаа урлагт хайртай та бүхэнд танилцуулж байна.

“Blue Moon”  арт галерей нь  уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийн төсөл бичих, хэрэгжүүлэх тал дээр анхааран 20 гаруй уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэнгийн төслийг ивээн тэтгэж зохион байгууллаа. Дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн 5 төрлийн үзэсгэлэн болон олон нийтийн үзэсгэлэн зохион байгуулж нийт 400 гаруй уран бүтээлчдийг хамруулж, 14 уран бүтээлчид үнэ бүхий зүйл болон мөнгөн шагнал, үзэсгэлэн гаргах эрхээр шагнасан. Галерейн дэргэд “Аялагч зураачдын клуб” байгуулж 3 удаагийн аялал хийсэн ба “Mиний нутаг” сэдвээр байгалийн судалбар хийх зуны аялалыг 2013.07.20-08.06-ны хооронд зохион явуулж эх орныхоо үзэсгэлэнт байгаль болох Алтайн өвөр говиор, маршрут гарган Манзуширийн хийд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялан “МИНИЙ НУТАГ”, “ШОГШОО АЯЛАЛ” үзэсгэлэнг зохион байгуулав.

Мөн  галерейн  үйл ажиллагааны гол зорилгын нэг  урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох явдал юм.  Уг зорилгын хүрээнд  2012-2013 хооронд 3 удаа урлагийн  үдэшлэг “Art  Event” нэртэйгээр зохион байгуулаад байна.

 photo DSC_2795_zps0cfc2437.jpg

 “Blue moon” арт галерейгаас санаачлан урлагийн орчин бүрдүүлж “ТАНЫ ТАТАЛБАР ЗУРАГ” нээлттэй өдөрлөг 2013 оны 9-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан юм. Таталбар зургаар  дамжуулан уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбож урлагийн тухай яриа өрнүүлсэн ээлжит урлагийн  өдрийг  таталбар зургийн өдөрлөг байв.

Галерейгаас санаачлан монголд анх удаа монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах MASTER SHOW”- 2013 оны 11 сарын 23-нд зохион байгуулсан юм. Уг шоуны гол зорилго нь мастер уран бүтээлчдийн бүтээлээ хийж буй агшин, бичилт тавилт, сэтгэл хөдлөл бүрийг бодит  орчин, зураачийн зотон дээрхи бүтээл, зураач гурвын холбогдох нандин агшиныг  урлагт хайртай, урлагт дуртай хүмүүст мөн урлагийн бүтээл цуглуулагч нарт мэдрүүлэх юм.

Урлагт хайртай та бүхэнд олон сэтгэл татам үзэсгэлэн, арга  хэмжээг таны оюуны тааланд өргөн барьсаар байна.

Уг үзэсгэлэн 2013 оны 12-р сарын 23-01.04 хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410  дугаарын утсаар лавлана уу.

Эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …