Багш, оюутнууд Европын 6 сургуульд тэтгэлгээр сурах боломжтой боллоо

images“Сити” дээд сургууль Erasmus Mundus Mobility Asia буюу EMMA хөтөлбөрийг энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд сургууль болон Монгол Улсын их, дээд сургуулийг  төгсөгчид Европын холбооны их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болсон байна.Тодруулбал, төгсөгчид Франц, Герман, Голланд, Польш, Румын, Португалийн их, дээд сургуульд суралцах юм. Хөтөлбөрт хамрагдагсдыг виз авахаас эхлээд ирж, буцах зардал, сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Европын холбооны EMMA хөтөлбөрөөс даах ажээ.

Үүнээс гадна оюутнууд болон багш нарыг солилцооны сургалтанд хамруулах, докторын хөтөлбөрийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгож байгаа юм байна.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …