Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 12-р сарын 24-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 142 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 89 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 53 жолооч бүртгэгджээ.
Мөн 2013 оны наймдугаар сарын нэгний өдрөөс 12-р сарын 24-ны өдрийг хүртэл нийт 43977 зөрчил зөрчил илрүүлэх камерт бүртгэгдсэн байна. Энэ өдөр 76-80УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хоёр удаа гэрлэн дохио зөрчсөн байна. 76-80УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зөрчлийн төлбөрөө энэ ондоо багтааж төлөхгүй бол таны жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээг авна.
Төлбөр төлөлт 73% байгаа бол жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаана.
Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч ажиллаж байна.
Хурд хэтрүүлсэн
Гэрлэн дохио зөрчсөн