“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны мөнгөө буцаан авах ААН-ийн бүрдүүлэх материал

imagesЗасгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 409 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн төлсөн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Тогтоолын дагуу 12-р сарын 31-ний дотор төлбөрийг буцаан олгохоор юм байна. Тиймээс хувьцааны төлбөрөө буцаан авах хүсэлтэй аж ахуйн нэгж дараах баримтыг бүрдүүлэн дээрх хугацаанаас өмнө “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д  хандах ёстой аж. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1.  Төлбөр буцаан авах албан хүсэлт
2.  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.  Төлбөр шилжүүлсэн баримтын хуулбар
4.  Нэхэмжлэх
Худалдан авсан хувьцааг эргүүлэн өгч, төлбөр буцаахтай холбоотой асуудлаар тодруулга авах бол Татварын ерөнхий газрын 326388 болон ҮЦТТТХТ ХХК-ийн 70120460, 70113672 дугаарын утаснаас лавлана уу.
index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …