Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчлан ирэх гэж байгаатай холбогдуулан баярын ширээний гол хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш ямар байгаа талаар зарим худалдааны төвүүдээр орж сонирхлоо.
“Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний тасгаар ороход баярын ширээг чимэх бүтээгдэхүүний үнэ:
– компот 4000-9000 төгрөг,
– Хятад огурцы 4000-7000 төгрөг
– алим кг нь 4000 төгрөг, тусгай сортынх 7000 төгрөг
– монгол төмс кг 900 төгрөг, лууван кг 1200 төгрөг, байцаа кг 1500 төгрөг
– Өндөг хэмжээнээсээ хамаараад ширхэг нь 340-400 төгрөг
– Майонез Heinz 6500 төгрөг, Золотая Янта 4500 төгрөг, граммасаа хамаараад 1600-9000 төгрөг
– Хиам хамгийн хямд нь кг 6000 төгрөг, хамгийн үнэтэй Мах импексийн давхар утлагат хиам кг 11000-13000 төгрөг
– Оргилуун дарс, Тортны үнийн тухайд харилцан адилгүй байлаа. Орц, найрлага, үйлдвэрээсээ хамаараад хамгийн хямддаа торт 8000 төгрөгний үнэтэй байв.
“MAX” супермаркетаар ороход олны хөлд дарагджээ. Энд “Бөмбөгөр” худалдааны төвийнхтэй харьцуулахад зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгийн илүү үнэтэй байв.
Дашрамд сонирхуулахад, дээрхи худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдээс баярын ширээ засахад ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулдаг болохыг асуухад дийлэнхи нь “Энэ жилийн хувьд доод тал нь 200 мянган төгрөг орох юм шиг байна. Өмнө нь 100-150 орчим төгрөгт багтчихдаг байсан” гэж байв.
Б.Хайдав