Канадын «Centerra Gold Inc» компани киргизийн засгийн газрын Кумтор орд газарт алт олборлох хамтарсан байгууллагын өөрийн хувийг 50-иас 33% болгон бууруулах санаачлагаас татгалзжээ. Энэ тухай Киргизийн ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев Centerra Gold-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн дүнг танилцуулангаа мэдэгдсэн байна.
Нэлээд хэдэн сарын өмнө улсын засаг захиргаа канадын талд орд газрын талаар зөвшилцлийн нөхцлийг эргэн харж, компаний зүгээс дэмжлэг авахыг санал болгосон юм. Тохиролцоо ёсоор Киргиз улс байгууллагын хувьцааны 33%-иас татгалзсан байна.
Оронд нь бүгд найрамдах улсын засаг захиргаа шинэ хамтарсан компани байгуулж 50% хувь хүргэхийг хүсчээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны 11-р сард киргизийн депутатууд уг хувилбараас татгалзаж сайд нарын танхимд 67%-иас багагүй хувьцаанд хүрэх шинэ хэлэлцээр явуулахыг даалгажээ. Эсрэг тохиолдолд парламентын зарим хэсэг Кумторыг улсын мэдэлд авах үйл явцыг эхлүүлэхийг амалсан байна.
Кумтор өнөөдөр Киргизийн хамгийн том үйлдвэрийн газар бөгөөд 2013 оны 9-р сарын дотор уурхайгаас 2,8 тонн алтыг олборложээ.
Centerra Gold-Тев Азийн алт олборлодог томоохон компани бөгөөд Киргизийн Кумтор, Монголын Бор хэмээх алтны орд газарт олборлох ажиллагаа явуулдаг юм.