Т.Дэлгэрмөрөн хар тамхи хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгджээ

157bfbc824835a191d76e0628eeb3801“Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн өчиг­дөр автомашиндаа ман­суурсан байдалтай бай­хад нь цагдаагийнхан олсон бай­на. 

Түүнийг цагдаагийн ажилтнууд шалгахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь анхны үзлэгээр тогтоогдсон байна. Цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр “Мансуурсан байсан тул Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн” гэв.

Түүнтэй хамт өөр хэн хар тамхи хэрэглэсэн болох нь одоогоор хараахан тодорхойгүй байна. Тухайн үед Т.Дэлгэрмөрөнгийн бие тааруу байсан тул цаг­даа­гийнхан баривчлан шалгах гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн байдалд нь анхаарсан бололтой.

Т.Дэл­гэрмөрөнг хар тамхи, ман­сууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэж үзвэл Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах төр­лийн бодистой тэмцэх тасаг шалгаж эхлэх юм байна.
Т.Амартүвшин

Улс төрийн тойм сонин

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …