Нарны цахилгаан үүсгүүрийн судалгааны боловсруултыг хийж эхэлжээ

imagesСэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс сүлжээнд холбогдсон хүчин чадал сайтай нарны цахилгаан үүсгүүрийн нарийвчилсан судалгааг боловсруулах ажлыг хийж эхэлжээ. Энэ нь  Монгол, Японы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй JCM хөтөлбөрийн дагуу Японы хэд хэдэн компанитай хамтран хүчин чадал сайтай нарны цахилгаан станц барьж байгуулах судалгаатай холбоотой юм байна.

Мөн дээрхи ажлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний холбогдох техник технологийг дотоодын хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх чиглэлд хэд хэдэн ажлыг улсын төсөв болон орон нутаг, хувийн хэвшлийн санхүүжилтээр хийж гүйцэтгээд байгаа аж.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …