Уул уурхайн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно

 5f4ea9fb0b073f3ebig     Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй бус, орон нутагт ажил хийдэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга гарч байдаг.  Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Эрдэс баялгийн салбарт төрийн баримтлах бодлогын баримт, бичиг”-т уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр  олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, өөрчлөн зохион байгуулагдахыг шаардан заалт оруулж байгаа гэнэ.

       Түүнчлэн төрийн өмчийн оролцоотой уул уурхайн томоохон компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар гаргах асуудалд анхаарал хандуулах аж. Ингэснээр нэг талаас хөрөнгийн биржийн хөгжилд нэмэр болж, нөгөө талаар уул уурхайн компаниуд нээлттэй, ил тод, хариуцлагатай ажиллах шаардлагатай болох юм байна.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …