Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчдаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдээд байна. 120 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний есдүгээр өргийн тоглолт өчигдөр боллоо.

Монгол улсаас 39 тамирчин оролцож байгаагаас охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7,5 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд явна. Түүний хувьд 9-р өрөгт тэмцээнийг адил 7 оноотой тэргүүлж байсан БНХАУ-ын Ван Киантай тоглож, тэнцээ хийснээр 7,5 оноотой тэргүүлэгчийн байраа алдсангүй хоёрдугаар байрт бичигдлээ. 7,5 оноогоор Энэтхэгийн тамирчин тэргүүлж байгаа бол ОХУ-ын Мироненко Галина гуравдугаар байрт бичигдэж байна. Б.Мөнгөнзул адил 7,5 оноотой яваа ОХУ-ын тамирчин Миорненко Галинатай өнөөдөр 10-р өрөгт тоглохоор оноолт таарлаа. 9-р өрөгт Б.Мөнгөнзултай тэнцээ хийсэн БНХАУ-ын тамирчин Ван Киан тэргүүлж буй Энэтхэгийн тамирчинтай оноолт таараад байна.

Хөвгүүдийн найман насанд 9 өргийн дараа дөрөвдүгээр байрт бичигдэж байсан Г.Амартүвшин өчигдөр ялагдал хүлээснээр 6,5 оноотой X байр руу ухарчээ. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …