Ам.доллар төгрөгийн эсрэг 8 төгрөг 27 мөнгөөр чангарлаа

imagesӨчигдөр орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1617 төгрөг 27 мөнгөнөөс 1625 төгрөг 54 мөнгө хүрч 8 төгрөг 27 мөнгөөр чангарчээ.

Ам.долларын ханшийн өсөлтийг даган бусад валютууд ч мөн төгрөгийн эсрэг чангарав. Евро төгрөгийн эсрэг 2211 төгрөг 86 мөнгөнөөс 2223 төгрөг 90 мөнгө хүрч 12 төгрөг 04 мөнгөөр, иень төгрөгийн эсрэг 15 төгрөг 49 мөнгөнөөс 15 төгрөг 52 мөнгө хүрч 3 мөнгөөр, юань 266 төгрөг 39 мөнгөнөөс 267 төгрөг 73 мөнгө хүрч нэг төгрөг 34 мөнгөөр тус тус чангарав.

Харин сүүлийн өдрүүдэд төгрөгийн эсрэг чангараад байсан Фунт дэлхийн валютын зах зээл дээр ам.долларйн эсрэг суларснаас болж төгрөгийн эсрэг 2664 төгрөг 72 мөнгөнөөс 2663 төгрөг 12 мөнгө хүрч нэг төгрөг 60 мөнгөөр суларчээ.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …